Jury

Тавдугаар бүлэг. Бусад зүйл

Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль 18 дугаар зүйл. Хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-12
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

18.1.Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль тогтоомжийн биелэлтэд дараахь этгээд хяналт тавина:

18.1.1.төрийн хяналтыг бүх шатны Засаг дарга, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан өөрсдийн эрх хэмжээний хүрээнд;
/Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.1.2.олон нийтийн хяналтыг хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага.

18.2.Энэ хуулийн 14.6.3-т заасан үнэлгээг хийх заавар, журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.3.Хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага иргэн, олон нийт, хуулийн этгээдээс дараахь хэлбэрээр танилцуулсан, эсхүл ирүүлсэн мэдээлэл, өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авна:

18.3.1.хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын өргөдөл, гомдол хүлээж авах нээлттэй утас;

18.3.2.эрх бүхий байгууллагын цахим хуудас;

18.3.3.цахим худалдаа, нийгмийн сүлжээнд байршуулсан нотолгоо бүхий мэдээлэл;

18.3.4.Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төв;

18.3.5.өргөдөл, гомдол, албан бичиг.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.