Jury

Хоёрдугаар бүлэг

Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль 7 дугаар зүйл. Зөвлөлдөх санал асуулга явуулах шийдвэр гаргах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-02-09
Мөрдөж эхэлсэн
2017-03-12
Эх сурвалжаас татсан
2026-10-22

7.1.Шийдвэр гаргах эрх бүхий этгээд зөвлөлдөх санал асуулга явуулах тухай шийдвэр гаргаж, олон нийтэд мэдээлнэ.

7.2.Энэ хуулийн 7.1-д заасан шийдвэрт дараахь асуудлыг тусгана:

7.2.1.зөвлөлдөх санал асуулгын сэдэв;

7.2.2.зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж явуулах хугацаа;

7.2.3.зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж явуулах нутаг дэвсгэр;

7.2.4.зөвлөлдөх санал асуулгын төсөв.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.