Jury

Хоёрдугаар бүлэг. Хөгжлийн банкны үйл ажиллагаа

Монгол Улсын хөгжлийн банкны тухай хууль 8 дугаар зүйл. Хөгжлийн банкны үйл ажиллагааны хүрээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-02-10
Мөрдөж эхэлсэн
2017-04-01
Эх сурвалжаас татсан
2026-10-10

8.1.Хөгжлийн банк дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:

8.1.1.төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх;

8.1.2.төлбөр тооцоо хийх;

8.1.3.баталгаа, батлан даалт гаргах;

8.1.4.үнэт цаас гаргах, санхүүгийн хэрэгсэл худалдах, худалдан авах, хадгалуулах;

8.1.5.зээл авах;

8.1.6.гадаад валют худалдах, худалдан авах, хадгалуулах;

8.1.7.компанийн хувьцаа эзэмших, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийх;

8.1.8.төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээ үзүүлэх;

8.1.9.экспорт, импортын санхүүжилт хийх;

8.1.10.төлбөрийн чадварыг сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор богино, дунд хугацаатай санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлэх.

8.2.Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх, баталгаа, батлан даалт гаргах нийт санхүүжилтийн дүнгийн 60-аас доошгүй хувийг экспортыг дэмжсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулна.

8.3.Хөгжлийн банк нь иргэдийн мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

8.4.Хөгжлийн банк төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг санхүүжүүлэхийг хориглоно.
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.