Jury

Зургадугаар бүлэг. Санхүүгийн тайлагнал, ил тод байдал

Монгол Улсын хөгжлийн банкны тухай хууль 29 дүгээр зүйл. Санхүүгийн тайлагнал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-02-10
Мөрдөж эхэлсэн
2017-04-01
Эх сурвалжаас татсан
2026-10-10

29.1.Хөгжлийн банкны санхүүгийн тайланд төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр сонгосон олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллагаар жил бүр аудит хийлгэж, дүгнэлтийг жилийн эцсийн санхүүгийн тайлангийн хамт төлөөлөн удирдах зөвлөлөөс Монголбанк, Засгийн газарт хүргүүлнэ.

29.2.Санхүүгийн тайлангийн үнэн зөвийг Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага хариуцна.

29.3.Хөгжлийн банк нь холбогдох тайлан, мэдээллийг Монголбанк, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

29.4.Энэ хуулийн 29.3-т заасан тайлан, мэдээлэл гаргах журам, загвар, маягтыг Монголбанк, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.