Jury

Наймдугаар бүлэг. Гамшгаас хамгаалах хүмүүнлэгийн тусламж

Гамшгаас хамгаалах тухай хууль 41 дүгээр зүйл. Олон улсын хүмүүнлэгийн тусламжийг зогсоох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-02-02
Эх сурвалжаас татсан
2026-10-22

41.1.Улсын онцгой комиссын саналыг үндэслэн Засгийн газар тусламж үзүүлэгч талын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргана.

41.2.Засгийн газар олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагааг зогсоохоор бол энэ тухай шийдвэрийг тусламж үзүүлэгч талд 30 хоногийн өмнө дипломат шугамаар мэдэгдэнэ.

41.3.Тусламж үзүүлэгч тал нь энэ хуулийн 40.4-д заасан үйл ажиллагааг явуулсан нь тогтоогдвол Засгийн газрын шийдвэрээр тусламжийн үйл ажиллагааг шууд зогсооно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.