Jury

Долдугаар бүлэг. Улсын хил хамгаалалтад туслах хүчний оролцоо, иргэний эрх, үүрэг

Монгол Улсын хилийн тухай хууль 55 дугаар зүйл. Улсын хил хамгаалалтад туслах хүчний гишүүний эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-12-28
Мөрдөж эхэлсэн
2017-02-01
Эх сурвалжаас татсан
2026-10-15

55.1.Улсын хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа туслах хүчний гишүүн дараахь эрхтэй:

55.1.1.хил зөрчигчийг саатуулж, нэн даруй мэдээлэх;

55.1.2.улсын хилийн зурвас, бүсэд зорчин явагчийн баримт бичгийг шалгах;

55.1.3.улсын хилийн зурваст чөлөөтэй зорчих;

55.1.4.уналга, хүнсээр хангагдах;

55.1.5.улсын хил хамгаалалтад идэвхтэй оролцсоны шагнал, мөнгөн урамшуулал авах;

55.1.6.улсын хил хамгаалалттай холбогдсон санал, хүсэлтээ улсын хил хамгаалах байгууллагын удирдлагад уламжлах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.