Jury

Тавдугаар бүлэг. Биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх

Монгол Улсын хилийн тухай хууль 46 дугаар зүйл. Тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-12-28
Мөрдөж эхэлсэн
2017-02-01
Эх сурвалжаас татсан
2026-10-15

46.1.Хилчин тээврийн хэрэгслийг албадан зогсоох тусгай хэрэгслийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:

46.1.1.өөрийнх нь, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндэд учирч болох бодит аюулыг таслан зогсоох шаардлага тулгарсан;

46.1.2.хил зөрчигч тээврийн хэрэгслийг өөрөө жолоодон зугтсан, эсхүл хил зөрчигчийг тээвэрлэн зугтсан;

46.1.3.тээврийн хэрэгслийг зогсоох талаар эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг үл биелүүлж зугтсан.

46.2.Тээврийн хэрэгслийг албадан зогсоох тусгай хэрэгслийг зорчих хөдөлгөөн ихтэй газар, олон нийтэд аюул учруулах эрсдэл байгаа тохиолдолд хэрэглэхийг хориглоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.