Jury

Дөрөвдүгээр бүлэг. Улсын хил хамгаалалт, Улсын хил хамгаалах байгууллага, түүний тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх

Монгол Улсын хилийн тухай хууль 35 дугаар зүйл. Улсын хил хамгаалах байгууллагын чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-12-28
Мөрдөж эхэлсэн
2017-02-01
Эх сурвалжаас татсан
2026-10-15

35.1.Улсын хил хамгаалах байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

35.1.1.улсын хилийн талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэх;

35.1.2.улс орны хэмжээнд улсын хил хамгаалалтыг зохион байгуулж, удирдах;

35.1.3.хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлж, улсын хилийн дэглэмийг сахиулах;

35.1.4.улсын хилийн шугамыг хууль бусаар өөрчлөх явдал гаргуулахгүй байх;

35.1.5.хил орчмын дэглэмийг сахиулан, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлж, хилийн зөрчлийн асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэх;

35.1.6.улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хилийн боомтын аюулгүй байдлыг хангах, хилийн боомтод мөрдөх журмыг сахиулах;

35.1.7.улсын хилийн зурвас, хилийн боомтод үүссэн нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох арга хэмжээ авах;

35.1.8.хил дамнасан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох;

35.1.9.агаарын хилийг зөрчсөн байж болзошгүй нисгэгчтэй болон нисгэгчгүй нисэх хэрэгслийн талаархи мэдээллийг зэвсэгт хүчний агаарын цэргийн анги, салбарт шуурхай дамжуулах;

35.1.10.хуульд заасан бусад.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам, бүтэц, орон тоо батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.