Jury

Хоёрдугаар бүлэг. Улсын хилийн дэглэм

Монгол Улсын хилийн тухай хууль 22 дугаар зүйл. Хилийн зөрчил

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-12-28
Мөрдөж эхэлсэн
2017-02-01
Эх сурвалжаас татсан
2026-10-15

22.1.Хилийн зөрчилд дараахь үйлдлийг тооцно:

22.1.1.хилийн боомт бус газраар улсын хилийг газар, ус, агаараар нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан;

22.1.2.хилийн боомтоор улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, эсхүл хүчин төгөлдөр бус баримт бичигтэйгээр нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан;

22.1.3.улсын хилийг газрын хэвлийгээр нэвтэрсэн;

22.1.4.хилийн боомт бус газраар тээврийн хэрэгсэл, эд зүйлийг хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан.

22.2.Энэ хуулийн 22.1.1, 22.1.2, 22.1.3-т заасныг зөрчсөн этгээдийг хил зөрчигч гэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.