Jury

Арван хоёрдугаар бүлэг. Санал хураалтын дүн гаргах, нэгтгэх үйл ажиллагаа. Нэгдүгээр дэд бүлэг. Санал тоолох

Сонгуулийн тухай хууль 98 дугаар зүйл. Гадаад улсад байгаа иргэдийн санал тоолох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-25
Мөрдөж эхэлсэн
2015-12-25
Эх сурвалжаас татсан
2026-11-13

98.1.Гадаад улсад байгаа иргэдийн санал тоолох ажиллагааг сонгуулийн төв байгууллага гүйцэтгэнэ.

98.2.Сонгуулийн төв байгууллага санал тоолох ажиллагааг өөрийн байранд санал авах өдрийн 22.00 цагт эхэлж, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан ил тод, нээлттэй явуулна.

98.3.Сонгуулийн төв байгууллага дараах ажиллагааг гүйцэтгэсний дараа битүүмжилсэн дугтуйнуудыг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж саналыг тоолж санал хураалтын дүнг гаргана:

98.3.1.Комиссоос ирүүлсэн саналын хуудас бүхий битүүмжилсэн дугтуйн нийт тоо нь санал авахад олгосон саналын хуудасны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, эцсийн тооцоо гаргах;

98.3.2.санал авахад зарцуулаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолох.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.