Jury

Гуравдугаар дэд бүлэг. Сурталчилгааны үйл ажиллагаа

Сонгуулийн тухай хууль 81 дүгээр зүйл. Ухуулах байр ажиллуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-25
Мөрдөж эхэлсэн
2015-12-25
Эх сурвалжаас татсан
2026-11-13

81.1.Нэр дэвшигч болон нам, эвсэл, тэдгээрийн сонгуулийн штаб нь сонгуулийн хэсэг бүрд хоёроос илүүгүй ухуулах байр ажиллуулна.

81.2.Нэр дэвшигч болон түүнийг нэр дэвшүүлсэн нам, эвслийн ухуулах байр нь хамт байна.

81.3.Ухуулах байрыг доор дурдсан зорилгоор ажиллуулна:

81.3.1.сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлах, танилцуулах;

81.3.2.сонгуулийн сурталчилгааны материалыг сонгогчдод тараах;

81.3.3.уулзалт, хурал зохион байгуулах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.