Jury

Хоёрдугаар дэд бүлэг. Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд

Сонгуулийн тухай хууль 73 дугаар зүйл. Сонгуулийн штабын удирдлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-25
Мөрдөж эхэлсэн
2015-12-25
Эх сурвалжаас татсан
2026-11-13

73.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын сонгуулийн тухайд сонгуулийн штабыг дараах этгээд удирдан зохион байгуулж, энэ хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

73.1.1.улсын хэмжээнд нам, эвслийн дарга буюу түүнтэй адилтгах албан тушаалтан;

73.1.2.тойргийн хэмжээнд нэр дэвшигч, эсхүл түүний итгэмжлэл олгосон менежер.

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

73.2.Ерөнхийлөгчийн сонгуулийн штабыг дараах этгээд удирдан зохион байгуулж, энэ хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

73.2.1.улсын хэмжээнд нэр дэвшигч, эсхүл түүний итгэмжлэл олгосон менежер;

73.2.2.аймаг, дүүргийн хэмжээнд нэр дэвшигчийн итгэмжлэл олгосон шадар туслагч.

73.3.Орон нутгийн хурлын сонгуулийн штабыг нэр дэвшигч, эсхүл түүний итгэмжлэл олгосноор менежер удирдан зохион байгуулж, энэ хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Монгол улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8, 36.9 дэх хэсгийг тайлбарлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.