Jury

Зургадугаар дэд бүлэг. Сонгуулийн зардлын хяналт

Сонгуулийн тухай хууль 57 дугаар зүйл. Нам, эвслийн сонгуулийн зардлын тайлан

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-25
Мөрдөж эхэлсэн
2015-12-25
Эх сурвалжаас татсан
2026-11-13

57.1.Нам, эвслийн сонгуулийн зардлын тайлан нь орлого ба зарлагын мэдээллээс бүрдэнэ.

57.2.Нам, эвслийн зардлын тайлан нь мөнгөн ба мөнгөн бус хөрөнгийн тайлан байна.

57.3.Нам, эвсэл нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.

57.4.Нам, эвсэл нь зардлын тайланд аудит хийлгэж, дүгнэлт гаргуулсан байна.

57.5.Зардлын тайланг дараах үзүүлэлтээр гаргана:

57.5.1.сонгуулийн зардлын дансаас зарлага гаргаж эхлэхийн өмнөх мөнгөн хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр /гүйлгээ тус бүрээр/;

57.5.2.сонгуулийн зардлын дансны зарлагын гүйлгээ нээсэн өдрөөс хойш хаагдах өдөр хүртэлх хугацаанд орсон орлогын хэмжээ;

57.5.3.сонгуулийн зардлын дансны зарлагын гүйлгээ нээсэн өдрөөс хойш хаагдах өдөр хүртэлх хугацаанд орсон орлогын эх үүсвэр /гүйлгээ тус бүрээр/;

57.5.4.зарлагын ангилал, гүйцэтгэл, гэрээний хамт;

57.5.5.үлдэгдлийн хэмжээ, байршил. /нам, эвсэл хоёр буюу хэд хэдэн зардлын данстай бол данс тус бүрийн/.

57.6.Нам, эвслийн сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч нь уг дансны бүх гүйлгээг нэгтгэсэн тайлан гаргаж, санал хураалт дууссан өдрөөс хойш сонгуулийн төв байгууллагад 45 хоногийн дотор хүргүүлнэ.

57.7.Энэ хуулийн 57.3, 57.4-т заасныг зөрчсөн нам, эвслийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, 57.6-д заасныг зөрчсөн банкны захирлыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр2314

  2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай

    Заалт14.116

  3. Эрүүгийн байцаан шийтгэх хууль, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Эрүүгийн байцаан шийтгэх хууль, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Хуулийн цэцийн тогтоол

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.