Jury

Дөрөвдүгээр дэд бүлэг. Сонгуулийн зардалд зарцуулах өөрийн хөрөнгө

Сонгуулийн тухай хууль 53 дугаар зүйл. Нам өөрийн хөрөнгийг сонгуулийн зардалд зарцуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-25
Мөрдөж эхэлсэн
2015-12-25
Эх сурвалжаас татсан
2026-11-13

53.1.Нам улс төрийн намын хууль тогтоомжид заасны дагуу хуримтлуулсан өөрийн мөнгөн хөрөнгийг сонгуулийн зардлын дансанд шилжүүлэн, сонгуулийн сурталчилгаанд зарцуулах эрхтэй.

53.2.Нам өөрийн өмчлөлийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг нам, эвслийн болон нэр дэвшигчийн сонгуулийн штабаар дамжуулан сонгуулийн сурталчилгаанд ашиглуулж болох бөгөөд энэ нь хандивт тооцогдохгүй.

53.3.Нам зээлийн хөрөнгийг сонгуулийн сурталчилгаанд зарцуулахыг хориглоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.