Jury

Гуравдугаар дэд бүлэг. Хандив

Сонгуулийн тухай хууль 51 дугаар зүйл. Мөнгөн бус хандив

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-25
Мөрдөж эхэлсэн
2015-12-25
Эх сурвалжаас татсан
2026-11-13

51.1.Мөнгөн бус хандивт дараах зүйл хамаарна:

51.1.1.үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулах, эзэмшүүлэх;

51.1.2.үнэ төлбөргүй үйлчилгээ.

51.2.Мөнгөн бус хандивыг сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш дуусах хүртэл хугацаанд зөвхөн нэр дэвшигчид өгнө.

51.3.Мөнгөн бус хандив өгч байгаа тохиолдолд хандивлагч нь нэр дэвшигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй бичгээр хандивын гэрээ байгуулна.

51.4.Мөнгөн бус хандивын үнэлгээг хандивын гэрээгээр харилцан тогтоох бөгөөд уг үнэлгээ нь иргэн болон хуулийн этгээдээс өгөх хандивын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна.

51.5.Энэ хуульд заасны дагуу нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд тусалж байгаа аливаа этгээд нь хөлсгүйгээр ажиллаж байгаа бол уг ажлыг хандивт буюу нэр дэвшигчийн сонгуулийн зардалд тооцохгүй.

51.6.Энэ хуулийн 51.2-т заасныг зөрчсөн үйлдэлд доор дурдсан торгууль ногдуулна:

51.6.1.иргэнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;

51.6.2.хуулийн этгээдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн.

51.7.Энэ хуулийн 51.3-т заасныг зөрчсөн нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

51.8.Энэ хуулийн 51.2-51.4-т заасныг зөрчиж авсан хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 160 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.