Jury

Хоёрдугаар дэд бүлэг. Сонгуулийн зардлын данс

Сонгуулийн тухай хууль 46 дугаар зүйл. Эвслийн сонгуулийн зардлын данснаас зарлага гаргах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-25
Мөрдөж эхэлсэн
2015-12-25
Эх сурвалжаас татсан
2026-11-13

46.1.Эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхэлж, сурталчилгааны өдрийг дуустал эвслийн сонгуулийн зардлын данснаас зарлага гаргаж болно.

46.2.Улсын Их Хурлын дахин, нөхөн сонгуулийн тухайд сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс, сурталчилгааны өдрийг дуустал хугацаанд эвслийн сонгуулийн зардлын данснаас зарлага гаргаж болно.

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

46.3.Эвслийн сонгуулийн зардлын дансны зарлагын битүүмжлэлийг энэ хуульд заасан хугацаагаар нээж өгөх хүсэлтийг, дараах баримт бичгийн аль нэгийн хамт банкинд хүргүүлснээр тухайн банк сонгуулийн зардлын дансны битүүмжлэлийг хүсэлтэд заасан хугацаагаар нээнэ:

46.3.1.Улсын Их Хурлын ээлжит, ээлжит бус сонгуулийн тухайд нам, эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн сонгуулийн байгууллагын шийдвэрийн хуулбар;

46.3.2.Улсын Их Хурлын дахин, нөхөн сонгуулийн тухайд тухайн намаас нэр дэвшсэн нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллагын шийдвэрийн хуулбар;

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.