Jury

Долдугаар бүлэг. Сонгуулийн сурталчилгааны эдийн засгийн үндэс. Нэгдүгээр дэд бүлэг.. Нийтлэг үндэслэл

Сонгуулийн тухай хууль 42 дугаар зүйл. Сонгуулийн зардлын зарцуулалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-25
Мөрдөж эхэлсэн
2015-12-25
Эх сурвалжаас татсан
2026-11-13

42.1.Сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг сонгуулийн зардалд зориулан бэлэн болон бэлэн бус төлбөр тооцооны хэлбэрээр зарцуулна.

42.2.Сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна:

42.2.1.сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулах;

42.2.2.нам, эвсэл, нэр дэвшигчийг сурталчлах;

42.2.3.сонгуулийн уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах;

42.2.4.бичиг хэрэг, шуудан, холбоо, унааны болон албан томилолт, хөлс, урамшуулал;

42.2.5.дээр дурдсан зардалтай холбоотой бусад.

42.3.Мөнгөн бусаар хүлээн авсан хандивыг, хандивын гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулна.

42.4.Энэ хуулийн 42 дугаар зүйлд заасныг зөрчсөн нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.