Jury

Арван тавдугаар бүлэг. Маргаан шийдвэрлэх. Нэгдүгээр дэд бүлэг. Өргөдөл, нэхэмжлэл гаргах

Сонгуулийн тухай хууль 112 дугаар зүйл. Өргөдөл гаргах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-25
Мөрдөж эхэлсэн
2015-12-25
Эх сурвалжаас татсан
2026-11-13

112.1.Сонгуулийн байгууллагад өргөдөл гаргахад энэ хуулийг баримтална.

112.2.Сонгуулийн байгууллагад өргөдөл гаргагч нь өргөдөлд доор дурдсан мэдээллийг тусгах буюу хавсаргана:

112.2.1.өргөдөл гаргасан хүний нэр, эцгийн нэр, иргэний үнэмлэхийн хуулбар /хоёр ба түүнээс дээш хүн гаргасан бол хүн тус бүрээр/;

112.2.2.өргөдөл гаргагч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн нэр, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

112.2.3.шуудангийн хаяг;

112.2.4.холбоо барих хоёроос доошгүй утасны дугаар /өөрийн болон зайлшгүй шаардлагатай үед дамжуулан холбоо барьж болох этгээдийн/;

112.2.5.цахим шуудангийн хаягтай бол цахим шуудангийн хаяг;

112.2.6.төлөөлөгч томилсон бол төлөөлөгчийн нэр, эцгийн нэр, төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар;

112.2.7.өргөдөл гаргах үндэслэл, түүний нотолгоо, баримт, түүнчлэн ямар асуудал шийдвэрлүүлэхийг хүсч байгаа талаар.

112.3.Цаг хугацаа, орон зайнаас хамаарч өргөдлийг факсаар гаргаж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.