Jury

Гуравдугаар бүлэг. Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх

Ойн тухай хууль 15 дугаар зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-17
Мөрдөж эхэлсэн
2012-05-17
Эх сурвалжаас татсан
2026-10-16

15.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.1.1.энэ хуулийн 12.1.7-д заасан журмын дагуу дайчилгаа явуулж, гарсан ой, хээрийн түймрийг унтраах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

15.1.2.хүн амыг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, унтраах арга ажиллагаанд сургах сургалт, сурталчилгаа зохион байгуулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

15.1.3.ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн бүс нутагт байгаль орчинтой харьцах тодорхой үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.