Jury

. Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Зэвсэгт хүчний тухай хууль 5 дугаар зүйл. Зэвсэгт хүчний байгуулалтын үндэс ба зарчим

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-09-01
Мөрдөж эхэлсэн
2016-10-06
Эх сурвалжаас татсан
2026-10-12

5.1.Зэвсэгт хүчний байгуулалтын үндсийг төрийн бодлого, хууль тогтоомжоор тодорхойлно.

5.2.Зэвсэгт хүчний байгуулалт нь дараахь зарчимд тулгуурлана:

5.2.1.зэвсэгт хүчин нь иргэний хяналтад байх;

5.2.2.зэвсэгт хүчнийг төрөөс удирдах;

5.2.3.зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, зэвсэглэл нь түүний тайван цагт болон дайны байдлын үед гүйцэтгэх үүрэгт зохицсон байх;

5.2.4.зэвсэгт хүчин үүргээ биелүүлэхэд байнга бэлэн байх;

5.2.5.зэвсэгт хүчний бүх төрлийн хангалтыг төрөөс баталгаажуулах;

5.2.6.зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг цэрэг татлагаар болон гэрээгээр сайн дурын үндсэн дээр нөхөн хангах;

5.2.7.цэргийн алба хаагч бүр цэргийн мэргэжилд заавал сурах;

5.2.8.хууль дээдлэх, чанд сахилга, өндөр зохион байгуулалттай байх;

5.2.9.төвлөрүүлэн удирдах, нэгтгэн захирах;

5.2.10.зэвсэгт хүчин нэгдмэл байх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтын холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

    Заалт12

  2. Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар дүгнэлтийн тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт12

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.