Jury

Гуравдугаар бүлэг. Зэвсэгт хүчний удирдлага

Зэвсэгт хүчний тухай хууль 10 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-09-01
Мөрдөж эхэлсэн
2016-10-06
Эх сурвалжаас татсан
2026-10-12

10.1.Монгол Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.зэвсэгт хүчний үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох;

10.1.2.зэвсэгт хүчний хөгжлийн бодлогын хэрэгжилтийн талаар эрх бүхий албан тушаалтны мэдээлэл сонсох;

10.1.3.зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг тодорхойлох;

10.1.4.зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэхэд зориулсан жил бүрийн төсвийг батлах;

10.1.5.зэвсэгт хүчинд тайван цагт алба хаах цэргийн алба хаагчийн тооны дээд хязгаарыг Засгийн газрын саналыг үндэслэн тогтоох;

10.1.6.цэргийн тангаргийг батлах;

10.1.7.цэргийн дээд цол бий болгох;

10.1.8.улсад онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд хугацаат цэргийн алба хаах хугацааг гурван сараас дээш хугацаагаар сунгах.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.