Jury

Арван хоёрдугаар бүлэг. Бусад зүйл

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль 45 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-05
Мөрдөж эхэлсэн
2016-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-13

45.1.Энэ хуулийг зөрчсөн этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.

45.1.1.энэ хуулийн 6.5.1, 6.5.2-т заасан зөрчил гаргасан хувь хүнийг, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хүндэтгэх, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтад 14 хоногоос доошгүй хугацаагаар хамруулна.

45.2.Энэ хуулийг зөрчсөн иргэн, хуулийн этгээд, албан тушаалтаны буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд гэм хор, хохирол, хор уршиг учирсан бол буруутай этгээдээр холбогдох хуульд заасны дагуу хохирлыг нөхөн төлүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.