Jury

Аравдугаар бүлэг. Хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль 37 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-05
Мөрдөж эхэлсэн
2016-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-13

37.1.Хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг дараахь шалгуураар тогтооно:

37.1.1.эрхтэн тогтолцооны бүтцийн алдагдал, ангилал, хугацаа;

37.1.2.биеийн үйлдэл, үйл ажиллагааны олон улсын ангилал.

37.2.Хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг дараахь комисс /цаашид "Комисс" гэх/ тогтооно:

37.2.1.0-18 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс;
/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.2.2.18 ба түүнээс дээш насны хүний хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг эрүүл мэндийн магадлалын зөвлөл;
/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.2.3.хөгжлийн бэрхшээлтэй болсон шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эрүүл мэндийн магадлалын зөвлөл.
/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.3.Энэ хуулийн 37.2.1-д заасан комисс хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд, 37.2.2-т заасан зөвлөл нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэд тус тус ажиллана.
/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.4.Энэ хуулийн 37.2.1-д заасан комисс нь орон тооны бус салбар комисстой байна.
/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.5.Энэ хуулийн 37.2.1, 37.2.2-т заасан комисс, зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална.
/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.6.Энэ хуулийн 37.2.1-д заасан хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тодорхойлох, хүүхдийн хөгжлийн цогц хөтөлбөрийг боловсруулах аргачлалыг эрүүл мэнд, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

37.7.Энэ хуулийн 37.2.2-т заасан хүний хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тодорхойлох аргачлалыг эрүүл мэнд, хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

37.8.Комисс өөрийн эрх хэмжээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхтэн тогтолцооны бүтцийн алдагдал, хугацаа, ангилалыг тогтоож, дүгнэлт гаргана.

37.9.Энэ хуулийн 37.2.2-т заасан зөвлөлөөс гаргасан дүгнэлт нь хөгжлийн бэрхшээлтэй хүний хамт олонд түшиглэн хөгжүүлэх үйлчилгээнд хамрагдах үндсэн баримт бичиг болно.
/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний жагсаалт батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Дүрэм батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Дүрэм шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Дүрэм батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  6. Заавар, маягт батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 9Хураах
  1. Дүрэм шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  2. Дүрэм шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  3. Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.