Jury

Есдүгээр бүлэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний бусад эрх

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль 32 дугаар зүйл. Бие даан амьдрах эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-05
Мөрдөж эхэлсэн
2016-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-13

32.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даан амьдрах эрхтэй.

32.2.Хувийн туслах үйлчилгээ, зөвлөлдөх бүлэг буюу харилцан суралцах, зөвлөгөө өгөх үйлчилгээгээр хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах эрх нь хангагдана.

32.3.Хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээний журам, төрөл, хэлбэр, үйлчилгээ үзүүлэх байгууллагад тавигдах шаардлагыг хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

32.4.Хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээг иргэн, хуулийн этгээд үзүүлж болно.

32.5.Бие даан амьдрахад дэмжих үйлчилгээг үзүүлэх байгууллагын сонгон шалгаруулалтыг нийслэл, аймгийн халамжийн үйлчилгээ хариуцсан төрийн байгууллага гүйцэтгэнэ.

32.6.Энэ хуулийн 32.2, 32.3, 32.4, 32.5-ыг хэрэгжүүлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагын оролцоог хангана.

32.7.Төрөөс хараагүй хүнийг тухайн орчинд зөв чиг баримжаатай, саадгүй, аюулгүй зорчиход нь туслах хөтөч нохойг тусгайлан сургаж бэлтгэх ба дотоодод сургаж бэлтгэсэн хөтөч нохойны үнийг есөн жилд нэг удаа олгоно. Хөтөч нохойг сургах, түүнийг хэрэглэх журмыг хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.

32.8.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй зорчино. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийслэл, аймагт нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчсон төлбөрийг харьяалал харгалзахгүйгээр нийслэл, тухайн аймгийн төсвөөс санхүүжүүлнэ.
/Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Журам, загвар шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  4. Журам, загвар шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.