Jury

Долдугаар бүлэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль 22 дугаар зүйл. Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-05
Мөрдөж эхэлсэн
2016-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-13

22.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээг дараахь чиглэлээр үзүүлнэ:

22.1.1.өвчин, эмгэг, гэмтэл, бэртлийн улмаас үүссэн үр дагаврыг арилган хэвийн байдалд оруулахад чиглэсэн эрүүл мэндийн чиглэл;

22.1.2.хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын адил боловсрол, мэргэжил эзэмшихийг дэмжих боловсролын чиглэл;

22.1.3.хөгжлийн бэрхшээлтэй хүн гэр бүл, хамт олондоо эдийн засгийн хувьд хувь нэмрээ оруулахыг дэмжих хөдөлмөрийн чиглэл;

22.1.4.хөгжлийн бэрхшээлтэй хүн, гэр бүл, хамт олны дунд бусдын адил үүрэг хариуцлага хүлээсэн, идэвхтэй, бие даасан гишүүн болохыг дэмжих нийгмийн чиглэл;

22.1.5.хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгмийн бүхий л харилцаанд оролцохыг дэмжих дэд бүтэц, зам тээвэр, мэдээллийн технологийн хүртээмжийн.

22.2.Энэ хуулийн 22.1-д заасан үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.