Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох эрх

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль 16 дугаар зүйл. Багшийн мэргэжил

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-05
Мөрдөж эхэлсэн
2016-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-13

16.1.Багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй суралцагчтай ажиллах агуулга, арга зүйг тусгана.

16.2.Бүх шатны боловсрол олгох сургалтын байгууллагын багш, нийгмийн ажилтан нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлог хэрэгцээ, шаардлагад нийцсэн заах арга зүй, арга барилыг эзэмшсэн байна.

16.3.Энэ хуулийн 16.2-т заасан арга зүй, арга барилыг олгох сургалт болон зөвлөх үйлчилгээг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллага гүйцэтгэж болно.

16.4.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох багш, хэл засалч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, дохионы хэлний багш, сэтгэл зүйч, арга зүйчийг сургалтын төрийн сангийн зардлаар дотоод, гадаадад сургаж бэлтгэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.