Jury

Гуравдугаар бүлэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах арга хэмжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль 10 дугаар зүйл. Нийтийн тээврийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-05
Мөрдөж эхэлсэн
2016-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-13

10.1.Нийтийн тээврийн байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврийн хэрэгслээр чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлнэ.

10.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээнд нийцсэн нийтийн тээврийн хэрэгсэл, зогсоол, үйлчилгээний заавал мөрдөх үндэсний стандартыг тээвэр, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн стандартчиллын байгууллага батална.

10.3.Нийтийн тээврийн байгууллага энэ хуулийн 10.2-т заасан стандарт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах үүрэгтэй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.