Jury

Хоёрдугаар бүлэг. Хүүхдийн эрх, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг

Хүүхдийн эрхийн тухай хууль 9 дүгээр зүйл. Хүүхдийн хүмүүжил, төлөвшил

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-05
Мөрдөж эхэлсэн
2016-09-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

9.1.Хүүхдийг хүмүүжүүлэх нь хүүхдэд бие хүний сайн сайхан шинж байдал зөв үйл, ёс суртахууны үнэт чанарыг төлөвшүүлэх тасралтгүй үйл ажиллагаа байх бөгөөд хүүхдийг хүмүүжүүлэхэд дараахь чиглэлийг баримтална:

9.1.1.эцэг эхээ хайрлах, бусдыг хүндэтгэх, туслах;

9.1.2.эх орон, байгаль орчноо хайрлан хамгаалах;

9.1.3.зохих насанд нь сургуулийн өмнөх, бага, дунд боловсрол эзэмшүүлэх;

9.1.4.хууль ёсыг сахих, үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэх;

9.1.5.эрүүл мэнд болон өөрийгөө хамгаалах, амьдрах арга ухааны дадал, чадвар эзэмшүүлэх;

9.1.6.оюун ухаан, бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.