Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Хүүхдийн эрхийн тухай хууль 4 дүгээр зүйл. Хүүхдийн эрхийн үндсэн зарчим

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-05
Мөрдөж эхэлсэн
2016-09-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

4.1.Хүүхдийн эрхийг хамгаалахад дараахь зарчмыг баримтална:

4.1.1.хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх;

4.1.2.төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах;

4.1.3.хүүхдийн нас, төлөвшлийн байдлыг харгалзан, түүний үзэл бодолд хүндэтгэлтэй хандах;

4.1.4.хүүхдийн эрхийг хангахад үндэсний уламжлалт зан заншил, ёс суртахууны үнэт зүйлд тулгуурлах;

4.1.5.хүүхдийг нас, бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдээ, мэдээллээр хангах.

4.1.6.хүүхдийг бие махбод, танин мэдэхүй, нийгэмшихүйн хувьд жигд хөгжих боломжийг хангах;
/Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.1.7.хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээ нь хүүхдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн байх;
/Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.1.8.хүүхдийн эрхийг хангахад оролцогч талуудын үйл ажиллагаанд хуульд заасан төрийн болон албаны нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарахаас бусад мэдээлэл ил тод, нээлттэй байх.
/Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.