Jury

Гуравдугаар бүлэг. Хүүхдийн эрхийг хангахад төр, иргэн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоо

Хүүхдийн эрхийн тухай хууль 12 дугаар зүйл. Засгийн газрын үүрэг, оролцоо

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-05
Мөрдөж эхэлсэн
2016-09-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

12.1.Хүүхдийн эрхийг хангахад Засгийн газар дараахь шийдвэр гаргаж, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

12.1.1.хүүхдийн эрхийг хамгаалах төрийн бодлого боловсруулах;

12.1.2.хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтийг хангах;

12.1.3.хүүхдийг хөгжүүлэх, тэдний эрхийг хамгаалах талаар төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.1.4.хүүхдийн амралт, чөлөөт цагийг хөгжилд чиглүүлэх бодлогыг дэмжиж, хүүхдийн зусланд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төслийг өмчийн хэлбэр харгалзахгүй санхүүжүүлэх журам батлах;

12.1.5.хүүхдийн санаачилсан шинэ бүтээл, урлаг, спортын чиглэлээр улс, олон улс, тив, дэлхийн чанартай уралдаан, тэмцээнд оролцох болзол хангасан болон амжилт гаргасан хүүхдэд дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох журам баталж, хэрэгжүүлэх;

12.1.6.хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа болон хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрт шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж батлуулах;

12.1.7.онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журам батлах, шаардлагатай арга хэмжээ тухай бүр авах.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. 2019-2020 Оныг хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. "Олон улсын хүүхдийн найрамдал-2" зуслан байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Хүүхдийн эрхийг хамгаалах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Үндэсний хөтөлбөр батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.