Jury

Зургадугаар бүлэг. Нэхэмжлэл гаргах, түүнийг хүлээн авах

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 56 дугаар зүйл. Захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-04
Мөрдөж эхэлсэн
2016-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-13

56.1.Хэрэг үүсгэсэн шүүгч дараахь ажиллагаа явуулна:

56.1.1.хариуцагчийг дуудан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг гардуулж, энэ тухай баримтжуулах;

56.1.2.хэргийн оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, энэ тухайгаа баримтжуулах;

56.1.3.хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчийг дуудаж мэдүүлэг авах, шинжээч, орчуулагч, хэлмэрч томилох болон шаардлагатай бусад ажиллагаа явуулах;

56.1.4.шаардлагатай бол холбогдох шүүхэд шүүхийн даалгавар явуулах;

56.1.5.эвлэрүүлэх арга хэмжээ авах;

56.1.6.шаардлагатай бол гуравдагч этгээдийг оролцуулах захирамж гаргах;

56.1.7.хуульд заасан бусад ажиллагаа.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.