Jury

Дөрөвдүгээр бүлэг. Нотлох баримт

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 36 дугаар зүйл. Хэргийн оролцогч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-04
Мөрдөж эхэлсэн
2016-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-13

36.1.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.

36.2.Энэ хуулийн 36.1-д заасан этгээд өөрийн, эсрэг талын гаргасан тайлбарт холбогдох өөрт байгаа болон гаргах боломжтой нотлох баримтыг шүүхэд өгнө.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.