Jury

Арван гуравдугаар бүлэг. Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 129 дүгээр зүйл. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны шийдвэр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-04
Мөрдөж эхэлсэн
2016-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-13

/Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

129.1.Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэргийг дараахь байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана:

129.1.1.шийдвэр, магадлал, тогтоолыг хэвээр үлдээж, энэ хуулийн 128.4-т заасан санал, дүгнэлтийг хангахгүй орхих;

129.1.2.шийдвэр, магадлал, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах;

129.1.3.магадлал, тогтоолыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл өөрчлөх;

129.1.4.тогтоолыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, магадлал, шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл өөрчлөх;

129.1.5.шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;

129.1.6.шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд буцаах.

129.2.Энэ хуулийн 129.1-д заасан шүүхийн тогтоол танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болно.

129.3.Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.