Jury

. Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 12 дугаар зүйл. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-04
Мөрдөж эхэлсэн
2016-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-13

12.1.Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр дараахь хэлбэртэй байна:

12.1.1.анхан шатны шүүхийн шийдвэр;

12.1.2.магадлал;

12.1.3.тогтоол;

12.1.4.шүүгчийн захирамж;

12.1.5.шийтгэвэр.

12.2.Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль

    Заалт6.3.1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.