Jury

Аравдугаар бүлэг. Анхан шатны шүүх хуралдааны дэг, шүүхийн шийдвэр

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 101 дүгээр зүйл. Бичмэл, цахим болон эд мөрийн баримтыг шинжлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-04
Мөрдөж эхэлсэн
2016-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-13

101.1.Шүүх хэрэгт цугларсан эд мөрийн баримт болон баримт бичгийг судалж, шаардлагатай бол хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, шинжээчийн хүсэлтээр бичмэл, цахим нотлох баримтыг шүүх хуралдаанд уншин сонсгож, эд мөрийн баримтыг танилцуулна.

101.2.Хуульд заасан төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбогдсон баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад танилцуулахгүй. Захидал харилцааны мэдээллийг хамгаалахын тулд хувийн захидал, бичгийг тухайн этгээдийн зөвшөөрөлтэйгөөр нээлттэй шүүх хуралдаанд уншин сонсгож болно. Хэрэв зөвшөөрөл аваагүй бол хувийн захидал, бичгийг уншин сонсгох болон шинжлэх ажиллагааг хаалттай шүүх хуралдаанаар гүйцэтгэнэ.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

101.3.Хэрэгт байгаа бичмэл, цахим баримт хуурамч болохыг мэдсэн этгээд уг баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг шүүхэд гаргана. Бичмэл баримт хуурамч гэж мэдэгдсэн этгээд энэ тухайгаа нотлох үүрэгтэй. Бичмэл, цахим баримт хуурамч эсэхийг шалгахын тулд шүүх шинжилгээ хийлгэх болон бусад нотлох баримт шаардан авч болно.

101.4.Бичмэл, цахим баримт хуурамч байсан нь тогтоогдвол шүүх түүнийг нотлох баримтаас хасах бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шаардлагатай гэж үзвэл хуурамч баримт бичгийн талаар эрх бүхий байгууллагад гомдол гаргаж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.