Jury

Хоёрдугаар бүлэг. Эрүүл ахуйн нөхцөл, шаардлага

Эрүүл ахуйн тухай хууль 6 дугаар зүйл. Ажлын байранд тавих эрүүл ахуйн шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-04
Мөрдөж эхэлсэн
2016-02-04
Эх сурвалжаас татсан
2026-10-22

6.1.Ажлын байранд тавих хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс сэргийлэх тухай асуудлыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар зохицуулна.

6.2.Хүний ажиллах, суралцах байр нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангасан байна.

6.3.Ажлын байрны эрүүл ахуйн стандартыг эрүүл мэндийн болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран боловсруулж, стандартчиллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

6.4.Сургалт, хүмүүжлийн орчны эрүүл ахуйн стандартыг эрүүл мэндийн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран боловсруулж, стандартчиллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.