Jury

Гуравдугаар бүлэг улаан загалмайн нэр, таних тэмдэг болон бэлгэ тэмдэг хэрэглэх эрх

Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль 11 дүгээр зүйл. "Улаан загалмай" таних тэмдэг хэрэглэх эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-01-07
Мөрдөж эхэлсэн
2016-01-07
Эх сурвалжаас татсан
2026-09-30

11.1."Улаан загалмай" таних тэмдгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн Монголын улаан загалмай нийгэмлэг хэрэглэх эрхтэй.

11.2.Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсний дагуу цагаан дэвсгэр дээр дөрвөн талын урт нь тэнцүү хэмжээтэй дүрсэлсэн улаан загалмай нь хүмүүнлэгийн үйл ажиллагааны таних тэмдэг байна.

11.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт улаан загалмайн таних тэмдгийг хөдөлгөөний эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу өөрийн бэлгэдэл болгон хэрэглэх эрхийг Монголын улаан загалмай нийгэмлэг эдэлнэ.

11.4.Монгол Улсын нутаг дэвсгэрт улаан загалмайн таних тэмдгийг өөрийн далбаанд хэрэглэх эрхийг зөвхөн Монголын улаан загалмай нийгэмлэг эдэлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.