Jury

III хэсэг. Захиргааны бусад үйл ажиллагаа. Долоодугаар бүлэг. Төлөвлөлт

Захиргааны ерөнхий хууль 75 дугаар зүйл. Төлөвлөгөөнд эсрэг санал гаргах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-06-19
Мөрдөж эхэлсэн
2016-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-17

75.1.Төлөвлөгөөний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд, энэ хуулийн 74.3-т заасан хугацаа дууссанаас хойш, эсхүл албан ёсоор мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төлөвлөгөөний талаар эсрэг санал байвал төлөвлөгөөг боловсруулж байгаа захиргааны байгууллагад уг саналаа гаргах эрхтэй.

75.2.Энэ хуулийн 75.1-д заасан хугацааг төлөвлөлтийн цар хүрээ, онцлогоос хамааран нэг удаа 60 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд хугацаа сунгасан захиргааны актад хууль зүйн болон бодит үндэслэлийг тодорхой заасан байна.

75.3.Эсрэг саналыг төлөвлөгөөнд тусгаагүй тохиолдолд төлөвлөгөөг боловсруулж байгаа захиргааны байгууллага тайлбарлах үүрэгтэй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.