Jury

Зургаадугаар бүлэг. Захиргааны хэм хэмжээний акт

Захиргааны ерөнхий хууль 62 дугаар зүйл. Захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-06-19
Мөрдөж эхэлсэн
2016-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-17

62.1.Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна.

62.2.Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ.

62.3.Энэ хуулийн 62.2-т зааснаас гадна дараах хүрээнд хэлэлцүүлэг хийж болно:

62.3.1.эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд;
/Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

62.3.2.эрдэмтэн, судлаач, шинжээч зэрэг мэргэшсэн хүрээнд;

62.3.3.тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд;

62.3.4.тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын хүрээнд.

62.4.Хэлэлцүүлгийг дараах хэлбэрээр зохион байгуулж болно:

62.4.1.уулзалт, ярилцлага;

62.4.2.өдөр тутмын сонин хэвлэлд төслийг нийтэлж санал авах;

62.4.3.цахим хуудас, харилцаа холбооны хэрэгслээр санал авах;

62.4.4.бусад.

62.5.Хэлэлцүүлгийн явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны хэм хэмжээний актын төсөлд хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэнэ.

62.6.Захиргааны байгууллага захиргааны хэм хэмжээний актын төслийг нөлөөллийн шинжилгээний танилцуулга болон хэлэлцүүлгийн мэдээллийн хамт өөрийн байгууллагын хууль зүйн асуудал хариуцсан нэгж /газар, хэлтэс/, мэргэжилтнээр хянуулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Малын тоо толгойн албан татварыг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 19Хураах
  1. Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээ тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. ЦАГААННУУР СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ. /ЗХХАЭ-ийн 2022 оны 9 дүгээрт нийтлэгдсэн/.

    ЗаалтЭх бичвэр

  4. Малын тоо толгойн албан татвар шинэчлэн тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  7. Малын тоо толгойн албан татвар тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  8. Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  9. Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  10. Сэлэнгэ аймагLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  11. Малын тоо толгойн албан татвар шинэчлэн тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  12. Хэнтий аймаг баянхутаг сумын иргэдийн төлөөлөгчдийнхурлын хуралдааны тогтоолLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  13. Малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.