Jury

Хоёрдугаар бүлэг. Албан татвар төлөгч, албан татвар суутган төлөгчийг тодорхойлох, түүнийг бүртгэх, бүртгэлээс хасах

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 5 дугаар зүйл. Албан татвар төлөгч, албан татвар суутган төлөгч

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-09
Мөрдөж эхэлсэн
2016-01-01
Эх сурвалжаас татсан
2026-09-30

5.1.Бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, хувийн хэрэглээнд худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ.

/Энэ хэсэгт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.2.Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 400 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна:
/Энэ хэсэгт 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар "50" гэснийг "400" гэж өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

5.2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн;

5.2.2.бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан;

5.2.3.бараа, ажил, үйлчилгээг экспортод гаргасан.

5.3.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан гадаад улсын аж ахуйн нэгжийн төлөөний газрын Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын хэмжээ нь 400 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн бол энэ хуулийн 5.2-т хамаарна.
/Энэ хэсэгт 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар "50" гэснийг "400" гэж өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

5.4.Хөдөлмөрийн гэрээгээр байнга болон түр хугацаагаар ажиллаж байгаа иргэнд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл, тэтгэвэр, тэтгэмж, шагнал, урамшуулалд албан татвар ногдуулахгүй.

5.5.Энэ хуулийн 4.1.8, 5.2-т заасан борлуулалтын орлогын хэмжээ 400 сая ба түүнээс дээш төгрөгт гэдэгт тухайн этгээдийн хөрөнгөөр бүртгэлтэй байсан үндсэн хөрөнгийн борлуулалт хамаарахгүй.
/Энэ хэсэгт 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар "50" гэснийг "400" гэж өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсэгт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.6.Энэ хуулийн 5.2-т заасан борлуулалтын орлогын хэмжээ нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдсон байна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Зарим төрлийн бараанд нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалтыг хамааруулахгүй байх тухай хууль

    ЗаалтЭх бичвэр

  3. Хуулийн7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.17 дахь заалт

    Заалт2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.