Jury

Тавдугаар бүлэг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад баримтлах техникийн ерөнхий шаардлага

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 19 дүгээр зүйл. Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалахад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндсэн шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-08
Мөрдөж эхэлсэн
2015-09-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

19.1.Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалах ажил замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцсэн байна.

19.2.Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалах ажил нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хууль, техникийн норм, дүрэм, стандартад нийцэж байгаа эсэхэд тухайн холбогдох хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавина.

19.3.Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалахад замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх инженерийн шийдэл гаргахыг хориглоно.

19.4.Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах ажлыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын холбогдох шаардлагад нийцүүлэх үүргийг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хариуцна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.