Jury

Хоёрдугаар бүлэг. Галын аюулгүй байдлыг хангах талаар онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг, тогтолцоо

Галын аюулгүй байдлын тухай хууль 13 дугаар зүйл. Гал түймэртэй тэмцэх хэсэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-02
Мөрдөж эхэлсэн
2015-07-02
Эх сурвалжаас татсан
2026-10-08

13.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн болон бусдын өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор гал түймэртэй тэмцэх хэсэгтэй байж болно.

13.2.Гал түймэртэй тэмцэх хэсэг тогтоосон нутаг дэвсгэр, аж ахуйн нэгжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах бөгөөд уг хэсгийн ажиллах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага боловсруулж, батална.

13.3.Гал түймэртэй тэмцэх хэсэг тогтоосон нутаг дэвсгэр, аж ахуйн нэгжийн хүрээнд гарсан гал түймрийг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.