4.1.Энэ хууль болон Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн дагуу аудитын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан хуулийн этгээд аудитын үйл ажиллагаа эрхэлнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.2.Төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой компанид аудит хийхдээ хуульд өөрөөр заагаагүй бол Компанийн тухай хуулийн 76.1.10-т заасныг мөрдөнө.
/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./