Jury

Тавдугаар бүлэг.. Мэргэшсэн нягтлан бодогч

Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль 26 дугаар зүйл. Институтын чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-06-19
Мөрдөж эхэлсэн
2016-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

26.1.Энэ хуулийн 17.1.8-д заасан шийдвэр болон гэрээний хүрээнд Институт нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

26.1.1.мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, мэргэшлийг нь тасралтгүй дээшлүүлэх сургалт зохион байгуулах;

26.1.2.мэргэшсэн нягтлан бодогч, аудиторын ёс зүйн дүрмийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

26.1.3.нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын стандарт, түүний нэмэлт, өөрчлөлтийг орчуулах, үндэсний стандарт боловсруулах, хэрэглээний тайлбар, зөвлөмж боловсруулан гаргах;

26.1.4.аудитын хуулийн этгээдийг арга зүйн удирдлага, зөвлөгөө мэдээллээр хангах;

26.1.5.аж ахуйн нэгж, байгууллагын стратеги, засаглал, гүйцэтгэл, хэтийн хандлагын уялдааг харуулсан тайлагналын аргачлалыг боловсруулах;

26.1.6.аудитын үйл ажиллагааны стандарт, мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн аудиторын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хүчингүй болгох;

26.1.7.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.9-д заасан этгээд уг хуульд заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах.

/Энэ заалтыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн удирдах зөвлөлийн тогтоолLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.