Jury

Дөрөвдүгээр бүлэг. Нягтлан бодох бүртгэлийн удирдлага, зохион байгуулалт

Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль 22 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-06-19
Мөрдөж эхэлсэн
2016-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

22.1.Нягтлан бодох бүртгэлийн болон Аудитын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий улсын байцаагч байна. Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч гэсэн ангилалтай байна.

22.2.Нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно.

22.3.Нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно.

22.4.Нягтлан бодох бүртгэлийн ахлах болон улсын байцаагч нь мэргэшсэн нягтлан бодогч байна.

22.5.Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч нь шийтгэврийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд шийтгэврийн хуудасны загварыг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

22.6.Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн дүрмийг Засгийн газар батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Дүрэм шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Дүрэм шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.