Jury

Тавдугаар бүлэг. Газар зүйн заалт хэрэглэгчийн эрх, үүрэг

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль 27 дугаар зүйл. Газар зүйн заалтыг ашиглах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-06-10
Мөрдөж эхэлсэн
2010-06-10
Эх сурвалжаас татсан
2026-10-16

27.1.Дараахь тохиолдолд газар зүйн заалтыг ашигласанд тооцно:

27.1.1.газар зүйн заалтыг бараа, бүтээгдэхүүн, түүний сав, баглаа боодолд хэрэглэсэн бол;

27.1.2.газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан бол;

27.1.3.газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлсэн бол;

27.1.4.газар зүйн заалтыг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд ашигласан бол.

27.2.Газар зүйн заалт хэрэглэгч газар зүйн заалт бүртгэгдсэнийг илэрхийлэх таних тэмдгийг газар зүйн заалтын хамт хэрэглэж болно.
/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.