Jury

Гуравдугаар бүлэг. Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль 18 дугаар зүйл. Барааны тэмдэг эзэмших эрх дуусгавар болох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-06-10
Мөрдөж эхэлсэн
2010-06-10
Эх сурвалжаас татсан
2026-10-16

18.1.Барааны тэмдэг эзэмшигчийн эрх дараахь үндэслэлээр дуусгавар болно:

18.1.1.барааны тэмдгийн бүртгэлийн хүчинтэй байх хугацаа дууссан бөгөөд уг хугацааг сунгуулах тухай хүсэлтийг энэ хуулийн 10.2-т заасан хугацаанд гаргаагүй бол;

18.1.2.барааны тэмдэг эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан бөгөөд эрх нь бусад этгээдэд шилжээгүй бол;

18.1.3.барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасан бол;

18.1.4.хуульд заасан бусад үндэслэл.

18.2.Барааны тэмдэг эзэмшигчийн эрх дуусгавар болсон тохиолдолд төрийн захиргааны байгууллага нь энэ тухай энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.