Jury

Тавдугаар бүлэг. Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээдийн үүрэг

Монгол хэлний тухай хууль 11 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газар

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-02-12
Мөрдөж эхэлсэн
2015-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

11.1.Монгол Улсын Засгийн газар монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар дараах үүрэг хүлээнэ:

11.1.1.монгол хэлний талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хангах;

11.1.2.монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хамгаалах, хөгжүүлэх, үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр, дүрэм, журам, үндсэн чиглэл боловсруулж хэрэгжүүлэх;

11.1.3.гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлд монгол хэл, бичиг үсэг, уламжлалт зан заншил, түүх соёлын мэдлэг эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах;

11.1.4.төрийн захиргааны бүх шатны байгууллагын төрийн албан хэрэгт кирил болон үндэсний бичгийн хэлний хэм хэмжээг мөрдүүлж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах;

11.1.5.хуульд заасан бусад үүрэг.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Үндэсний хөтөлбөр батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.