Jury

Хоёрдугаар бүлэг. Чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах

Чөлөөт бүсийн тухай хууль 5 дугаар зүйл. Чөлөөт бүс байгуулахад баримтлах зарчим, угтвар нөхцөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-02-12
Мөрдөж эхэлсэн
2015-02-12
Эх сурвалжаас татсан
2026-10-17

5.1.Чөлөөт бүсийг байгуулахад төрөөс дараах зарчим, нөхцөлийг баримтална:

5.1.1.бизнесийг дэмжих зорилгоор нээлттэй, ил тод, шударга өрсөлдөөнд суурилсан байх;

5.1.2.чөлөөт бүс байрлах бүс нутагт авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал зэрэг шаардлагатай дэд бүтэцтэй байх буюу эдгээр дэд бүтцийг хөгжүүлэх боломжтой байх;

5.1.3.чөлөөт бүсэд ашиглах усны нөөц, эрчим хүчний хангамжтай байх;

5.1.4.хот байгуулалтын норм, дүрэм, стандарт, орон зайн нөхцөлийг хангасан байх;

5.1.5.чөлөөт бүс байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж, хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж, байгууллага итгэл үнэмшилтэй ажиллах таатай орчин, нөхцөл бий болгох;

5.1.6.байгаль орчинд ээлтэй байх;

5.1.7.бүс нутгийн тогтвортой хөгжил, орон нутгийн эдийн засгийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, мэргэжлийн ажилтныг бэлтгэх нарийвчилсан төлөвлөгөөтэй байх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.