Jury

Гуравдугаар бүлэг. Даатгуулагчийн төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэл, даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль 8 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, төлөх журам

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-01-29
Мөрдөж эхэлсэн
2015-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-15

8.1.Энэ хуулийн 6.1-д заасан даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл /цаашид "шимтгэл" гэх/-ийн хувь хэмжээг Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар дараах байдлаар тогтооно:

8.1.1.энэ хуулийн 6.1.1-д заасан даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хувь хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4-өөс доошгүй хувиар жил бүр;

8.1.2.энэ хуулийн 6.1.2, 6.1.3, 6.1.5, 6.1.9, 6.1.12-д заасан даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хувь хэмжээг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1-ээс доошгүй хувиар жил бүр;

/Энэ заалтад 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.1.3.энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.3, 6.1.5, 6.1.9, 6.1.12-д зааснаас бусад даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хувь хэмжээг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2-оос доошгүй хувиар жил бүр.

/Энэ заалтад 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.2.Шимтгэлийг дараах байдлаар эрүүл мэндийн даатгалын санд хариуцан төлнө:

8.2.1.энэ хуулийн 6.1.1-д заасан даатгуулагчийн шимтгэлийг даатгуулагч, ажил олгогч тэнцүү хувь хэмжээгээр сар бүр;

8.2.2.энэ хуулийн 6.1.2-6.1.4, 6.1.12-т заасан даатгуулагч шимтгэлийг өөрөө хагас жил, эсхүл жил бүр;

/Энэ заалтад 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.2.3.энэ хуулийн 6.1.5-6.1.8, 6.1.10-т заасан даатгуулагчийн шимтгэлийг улсын төсвөөс сар бүр;

8.2.4.энэ хуулийн 6.1.9-д заасан даатгуулагч шимтгэлийг өөрөө хагас жил, эсхүл жил бүр;

/Энэ заалтад 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.2.5.энэ хуулийн 6.1.11-д заасан даатгуулагчийн шимтгэлийг хорих байгууллага сар бүр.

8.3.Энэ хуулийн 8.2-т заасан даатгуулагчийн шимтгэлийг эрүүл мэндийн даатгалын санд дараах этгээд хариуцан төлүүлнэ:

8.3.1.энэ хуулийн 6.1.1-д заасан даатгуулагчийг ажил олгогч;

8.3.2.энэ хуулийн 6.1.3-т заасан даатгуулагчийг баг, хорооны Засаг дарга даатгагчтай байгуулсан гэрээний дагуу;

8.3.3.энэ хуулийн 6.1.9-д заасан даатгуулагчийг сургуулийн захиргаа;

8.3.4.энэ хуулийн 6.1.10-т заасан даатгуулагчийг цэргийн анги, нэгтгэл.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2018 оны хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2019 оны хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2020 оны хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2021 оны хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2022 оны хувь хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 12Хураах
  1. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2023 оны хувь хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2024 оны хувь хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2025 оны хувь хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2026 оны хувь хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2016 оны хэмжээг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  6. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2017 оны хэмжээг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.